“Чингисийн цом”-д хүч үзэх тулаанчид Монголд ирэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-04 15:44:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол туургатны “MGL-1 FightingI championship” 13 дугаар тэмцээнд тулалдах /2019.12.06 тамирчид Улаанбаатар хотноо ирж, бэлтгэлээ базааж байна.


Бөхийн өргөөнд болох Монгол туургатны энэ удаагийн тэмцээнийг Монгол тулааны шилдэг тамирчдын холбоо үүсгэн байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд Монгол, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад, БНХАУ-ын Өвөрмонголын шилдэг тулаанчид хүч сорих бөгөөд дөрвөн жинд аварга шалгаруулна.


Эр зориг, эрч хүч, хөлс хүчээ гаргасны үнэ цэнэ, бэлтгэлийн үр дүнг 12 дугаар сарын 6-ны үдэш Үндэсний бөхийн өргөөнд болно. Зохион байгуулагчаар Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо ажиллах бол хамтран зохион байгуулагчаар Тэнгэрийн Модун ХХК, XACMEDIA entertainment оролцож байгаа юм. 


Холбоотой мэдээ