21 аймгаас анх удаа “Гэрэгэ Киоск" машиныг аймагтаа суурилуулжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-05 10:24:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 21 аймгаас анх удаа “Гэрэгэ Киоск" машиныг аймагтаа суурилуулжээ.

Ингэснээр ард иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөр хураамжийг банк орохгүйгээр төлөх боломжийг бүрдүүлсэн байна. 

Мөн тус хэлтэс нь олон шинэлэг ажлыг хэрэгжүүлж, онлайн үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлж байгаа юм. Тухайлбал 2016-2019 онд орон нутаг болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 16 сумыг Иргэний улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбож, 14 төрлийн лавлагааг сум орон нутгаасаа авах боломжоор хангасан аж.

Энэ жил улсын бүртгэлийн ажилтны 79 жил, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн баяр тохиож байна. Энэхүү баярт өдөр тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууддаа баяр хүргэж, салбартаа манлайлсан зарим албан хаагчдыг шагнаж урамшууллаа.


Холбоотой мэдээ