Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-12-06 13:58:56

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. 11 дүгээр сарын 19-нд үүрэгт ажилдаа орсон Хонконгийн Цагдаагийн газрын шинэ дарга Крис Тан хоёр өдрийн ажлын айлчлал хийхээр Бээжин хотыг зорьжээ.


Тэрбээр БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны мэргэжилтнүүдтэй зөвлөгөөн хийж, Хонконг, Макаогийн асуудал хариуцсан Төрийн зөвлөлийн дээд түшмэлтэй уулзана гэж Хонконгийн эрх баригчид мэдээлсэн байна. Крис Тан уулзалт, зөвлөгөөний үеэр Засгийн газрын эсрэг жагсаал, үймээн самуун зургаан сарын турш үргэлжилж буй Хонконгт хамгийн сүүлд болсон үйл явдлуудын талаар танилцуулах аж. 


Тэрбээр ням гарагийн өглөө хотын төвд эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулах томоохон жагсаал болохоос хэдхэн цагийн өмнө  Хонконгт буцаж ирэх төлөвтэй байна. Уг жагсаалыг мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг Хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй юм.


Холбоотой мэдээ