Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, УЦУОШГ, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн асуудлыг тус тус хэлэлцээд 9 заалт бүхий шийдвэр гаргав.
Хурлын
эхэнд мал аж ахуйн өвөлжилтийн
нөхцөл байдал, бэлтгэл ажил,
цаг агаарын урьдчилсан төлвийн талаар мэдээлэл танилцуулав.
Энэ
жил аймгийн хэмжээнд 61.6
мянган тонн өвс, 4000 тонн тэжээл, 7.7 мянган тонн хужир шүү
бэлтгэж, хөдөө аж ахуйн
өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангажээ.
Мөн
400 мянга гаруй
малыг худалдан борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Үүний 10 хувийг
нөөцлөх ажлыг мах бэлтгэлийн компаниудтай хамтран зохион байгуулахыг аймгийн
Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн нарт үүрэг
болгов.
Аймгийн
УЦУОШГ-аас гаргасан үнэлгээгээр Ховд аймгийн нийт газар нутгийн 70 хувьд зудын
эрсдэлт нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, Булган, Үенч, Мөст,
Цэцэг, Алтай, Манхан, Буянт, Мянгад сумын зарим багт нэн эрсдэлтэй буюу
өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
гэх
судалгаа гаргасан байна.
Одоогоор
цаг агаар тогтуун байгаа ч энэ сарын 7-8-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орох
урьдчилсан төлөвтэй байгаа тул 13-ны өдрөөс эхлэн агаарын температур -10
градусаар эрс хүйтэрнэ
гэж аймгийн
УЦУОШГ-аас мэдээллээ.
Тиймээс
хурлын үеэр
өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад онцгой комисс, гамшгаас хамгаалах алба,
мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, шаардлагатай өвс тэжээлийн
нөөц бүрдүүлэн Улсын комисст тайлагнаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг
болголоо.
Мөн
2019 оны 5 дугаар сарын
10-ны өдрийн хүчтэй шуурганы улмаас Хар-Ус нууранд унасан малын сэг зэмийг
устгах, 11 дүгээр сарын
13-27-ны өдрүүдэд Булган сумын Байтаг багт хууль бусаар алт олборлож байсан
иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг гамшиг, онцгой байдлын үеийн ажиллагаанд
зарцуулсан зарим зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар
шийдвэрлэлээ.
Үүнээс
гадна тус хурлаар “Эсба” 9 давхар орон сууц,
36 айлын орон сууцны дулаан халаалтын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай
нэмэлт зардал 16.5
сая төгрөгийг Техникийн хяналтын зардлаас санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм.