Говь-Алтай аймгийн 28 цэцэрлэгийн бүх анги танхимыг хивстэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-09 13:39:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Сургуулийн өмнөх байгууллага болох 28 цэцэрлэгийн 133 ангийг хивстэй болголоо.

Тодруулбал, тус аймгийн Сургуулийн өмнөх боловсролын нийт цэцэрлэгийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 179,9 сая төгрөгийн санхүүжилтээр хивсжүүллээ. Дээрх төсөвт өртгийг боловсролын салбарын тусгай зориулалтыг шилжүүлгийн зохицуулалтаар үндэсний үйлдвэрийн өндөр нягтшилтай, сайн чанарын хивсийг цэцэрлэгийн бүлэгт хуваарилсныг Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгэж өглөө.


Холбоотой мэдээ