Соробаны улсын аваргад Орхоны тамирчид түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-07 22:01:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Соробан сампины улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн сурагчид амжилттай оролцлоо. “Монголын Соробаны холбоо”, Япон улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 4-15 насны 280 хүүхэд оролцсоноос “Хоёрдугаар зэрэг”-т найман настай Б.Анударь цом, алтан медаль, бататгах шатны 7-8 насны ангилалд найман настай Б.Ариунхүслэн цом, алтан медаль, “Дөрөвдүгээр зэрэг”-т найман настай Б.Намун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. “Тавдугаар зэрэг”-ийн 5-6 насны ангилалд таван настай М.Алёна хүрэл медаль, тусгай байрт Ц.Жавхлан нар оржээ.

Дээрх хүүхдүүд Япон улсад болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна. 

Холбоотой мэдээ