“Торгоны зам”-ын хотуудын холбоо БНХАУ-д чуулж байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-12-09 14:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Торгоны зам”-ын хотуудын холбооны анхдугаар чуулган БНХАУ-ын Жан Жяажье хотод болж байна.

Торгоны зам”-ын хотуудын холбоо нь өнгөрсөн оны 11 дүгээр сард "Торгоны зам” Олон улсын худалдааны танхимын дэргэд байгуулагдаж ийнхүү анхны чуулганаа хийж байна. “Торгоны зам Олон Улсын Худалдааны Танхимын дээд хэмжээний чуулга уулзалтад 22 орны 58 хотын холбоод оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр манай улсаас Дорноговь аймаг Торгоны замын хотуудын холбоонд албан ёсоор элсэж, Жан Жяажье хоттой найрсгаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол Улсаас БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн тэргүүн С.Бямбацогт тэргүүтэй Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Төв аймгийн Засаг дарга, удирдах ажилтнууд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож байна.

Холбоотой мэдээ