Дурангийн мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-19 09:03:27

ЭМСЯ, БНФУ-ын “Аксион Монголи” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр манай  улсын эмнэлгүүдийн хэвлийн дурангийн мэс засал, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах юм.

Уг санамж бичигт хэвлийн дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмж нийлүүлэх, хандивлах, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дурангийн мэс засал, оношилгоо, эмчилгээнд сургах, дурангийн мэс заслын сургалтын материалыг монгол эмч нартай хамтран бэлтгэх,  Монгол Улсад тухайн чиглэлээр хөгжлийн туслалцаа үзүүлэх асуудлаар Францын бусад байгууллага, сангуудтай хамтран ажиллах, уг үйл ажиллагааг идэвхижүүлэх, өргөжүүлэх зэргээр хамтран ажиллах зэргийг тусгажээ.

Энэхүү арга хэмжээнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа,  “Аксион Монголи” ТББ-ын Ерөнхийлөгч ноён Жак Лагут болон бусад албаны хүмүүс оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ