Том компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-11 12:03:52

МАДРИД. /РИА Новости/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг ихээхэн хэмжээгээр бууруулах бодолтой байгаагаа 36 улсад төвтэй нийт 6 сая орчим хүн ажилладаг 180 орчим компани мэдэгджээ.


Мадрид хотод болсон “COP25” уур амьсгалын асуудлаарх бага хурлын үеэр ийм шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн 9 дүгээр сард Нью-Йорк хотод болсон уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мөн ийм шийдвэр гаргасан тухайгаа компаниуд мэдэгдэж байсан юм. Тухайн үед дэлхийн дулааралтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийг зах зээлийн үнэлгээ нь 2.3 их наяд еврод хүрсэн, нийт 4.2 сая ажлын байртай 87 компанид үүрэг болгож байжээ.

 

Chanel, Decathlon, Carlsberg, Europcar, Henkel, Iberia, Siemens Gamesa, Tesco” зэрэг 36 салбарын нийт 5.8 сая хүн ажилладаг 177 компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь 2.8 их наяд ам.долларт хүрдэг бөгөөд эдгээр компанийн жилд ялгаруулах “CO2”-ийн хэмжээ Францын нэг жилийн хугацаанд ялгаруулдаг CO2”-ийн хэмжээтэй тэнцүү байдаг аж.

Холбоотой мэдээ