Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-12-12 08:09:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн баруун хагаст хүйтний  эрч сулавтар байна.


2019 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ