Нутгийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 11:40:02

Булган аймгийн Тэшиг сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хуралдлаа. Хуралдааны үеэр зөвлөл шинэчлэгдэн зохион байгуулагдаж  “Тэшиг сумын нутгийн зөвлөл” ТББ байгуулагдлаа. 

Тус байгууллагын тэргүүн, нутгийн зөвлөлийн даргаар ШУТИС-ийн Ректор доктор (Ph.D) профессор Б.Очирбат,  гүйцэтгэх захирлаар нь “Медиклийн ” ХХК-ны захирал Г.Эрхэмбаяр нар сонгогдлоо. Нутгийн зөвлөл нь Тэшиг нутгийнхаа хөгжил, дэвшилд нутгийн иргэдийн дэмжлэг туслалцааг хүргэх, нутгийн захиргаа, аж ахуйн нэгж байгууллага иргэдтэй хамтран ажиллах, сум орон нутгийг төртэй холбоход гүүр болох, Улаанбаатар хотод амьдарч байгаа сумын уугуул иргэдийн нэгдлийг бий болгож, санал санаачлагыг нэгтгэн зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.

Хүндэт зөвлөхөөр Ш.Бүүвээбаатар, Г.Оюунбаяр, В.Отгондэмбэрэл, Ц.Ганцог, С.Энхцаг нар, Удирдах зөвлөлд Г.Эрхэмбаяр, Ж.Орхон, Б.Баттогтох, Ж.Жавзандулам, С.Мөнхдорж, О.Энхбаяр, М.Олзбаяр, Б.Эрдэнэтуяа, Г.Баярсайхан, Д.Хонгорзул, Хяналтын зөвлөлд Т.Лхагвасүрэн, Н.Оюунчимэг, н.Өнөрмаа нар тус тус сонгогдон ажиллаж байна.

                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ