Ноолуур 50-60 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-13 11:35:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр ямааны цагаан ноолуур кг нь Завхан аймагт хамгийн их буюу 62 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин Дорнод аймагт хамгийн бага буюу 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол бусад аймагт 50-60.5 мянган төгрөг байна.

Хонины ноостой нэхийний дундаж үнэ: Дундговь, Увс аймагт ширхэг нь 2.5 мянган төгрөг байгаа бол Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 500 төгрөг, бусад аймагт 1.5-2.2 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ: Баян-Өлгий аймагт ширхэг нь 10.5 мянган төгрөг байгаа бол Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 2 мянган төгрөг, бусад аймагт 3-8 мянган төгрөг байна. 


Боодолтой өвсний дундаж үнэ: Өвөрхангай аймагт хамгийн их буюу 11 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага, 4 мянган төгрөгийн үнэтэй байна. Бусад аймагт 4.2-10 мянган төгрөг байна.


Нэг тонн овьёосны дундаж үнэ: Увс, Архангай, Орхон, Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 700 мянган төгрөг байгаа бол Булган аймагт хамгийн бага, 550 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг тонн ногоон тэжээлийн дундаж үнэ: Хөвсгөл аймагт хамгийн их буюу 440 мянган төгрөг, Архангай, Булган аймагт хамгийн бага буюу 200 мянган төгрөг байна.

Боодолтой өвсний (20 кг) дундаж үнэ: Өвөрхангай аймагт хамгийн их буюу 11 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага, 4 мянган төгрөгийн үнэтэй байна. Бусад аймагт 4.2-10 мянган төгрөг байна.

Нэг тонн задгай өвсний дундаж үнэ: Завхан аймагт 260 мянган төгрөг байгаа нь хамгийн их үнэ болж байна. Харин Дархан-Уул аймагт 105 мянган төгрөг байгаа нь хамгийн бага үнэ болжээ. Бусад аймагт 133-203 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ