“Google”-с хамгийн их хайсан кинонуудын жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-13 14:22:19

МОСКВА. /Independent/. “Google”-с хамгийн их хайсан кинонуудын жагсаалтыг энэ онд “Avengers: Endgame” кино тэргүүлжээ. “Warner Bros.” компанийн уран бүтээл “Joker” уран сайхны кино жагсаалтын хоёрдугаарт орсон байна. 


Түүнчлэн “Captain Marvel”, "Холливудад нэг удаа", өнгөрсөн оны 12 дугаар сард дэлгэцнээ гарсан “Aquaman”-с гадна “Араатны хаан арслан” Диснейн хүүхэлдэйн кино энэхүү жагсаалтын эхний байруудад оржээ. 


“Joker” кинонд өгүүлэх хүчирхийллийн талаарх маргаантай холбоотойгоор тус кино хоёрдугаар байранд орсон байж магадгүй юм. Энэ кино нь “Алтан бөмбөрцөг” шагналд 4 удаа нэр дэвшжээ. 

Холбоотой мэдээ