“Хүмүүн бичиг” сониныг сургалтын үйл ажиллагаанд байнга ашигладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-16 10:16:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги 31 сурагчтай. Анги удирдсан багшийг Т.Өлзийсайхан, ангийн даргыг Б.Очирзаяа гэдэг. Энэ ангид Б.Сугармаа хэмээх багш Монгол хэл, бичгийн хичээл заадаг байна. Тус анги нь “Тээгч, Түгээгч-2019” улсын уралдаанд амжилттай оролцсон “Хичээнгүй бичигтэн” анги юм. “Хүмүүн бичиг” сониныг анги нийтээр захиалан, уншлагын хурдаа нэмэгдүүлэн, гар бичмэлийн эхийг дуурайлган бичиж, сониноо үр бүтээлтэй сургалтдаа байнга ашиглаж байна. Мөн “Орхоны цуурай” урлагийн их наадмын 2018, 2019 оны бүжгийн аварга анги бөгөөд сурлага,  урлаг, спортоор тэргүүлдэг, авьяаслаг сурагч олон байдаг ажээ. 2019 оны амжилтаас дурдвал:

А.Золжаргал нь “Кингру” олон улсын математикийн олимпиадаас 1-р зэргийн диплом алтан медаль, Архангай аймгийн стандарт математикийн олимпиадаас мөнгөн медаль, Төвийн бүсийн уулзвар, түргэн бодолтын олимпиадаас хүрэл, физикийн фото марафоноос 1-р зэрэг хүртсэн.

Б.Энхзолбоо, Б.Өлзийбаатар нар нь “Кингру” олон улсын математикийн олимпиадаас 2-р зэргийн диплом, физикийн фото марафоноос 1-р зэргийн диплом авчээ.

Б.Очирзаяа нь “Кингру” олон улсын математикийн олимпиадаас 1-р зэргийн диплом, мөнгөн медаль, Архангай аймгийн Хүүхдийн урлагийн их наадмын хамтлаг бүжгийн төрлөөс мөнгө, хүрэл медаль хүртжээ.  

7а анги ньХичээл таслалтгүй, хоцрогчгүй, сурлага, урлаг, спортоороо бусдыг манлайлсан хамт олон болох” гэсэн уриатай хичээллэж байна. 

Холбоотой мэдээ