Э.Содномпэлжээ “Нийслэлийн хүндэт иргэн” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-17 12:43:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээд өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас /2019.12.17/ "Нийслэлийн хүндэт иргэн" тэмдэг гардуулав.


НИТХ-аас 2014 оноос хойш олгогдоогүй тус шагналыг 5 жилийн дараа гавьяат тамирчин Э.Содномпэлжээ хүртэж байгааг онцолж байв. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын төдийгүй дэлхийн пауэрлифтингийн рекордыг эзэмшигч гавьяат тамирчин Э.Содномпэлжээгийн амжилтыг Гиннесийн номд бүртгээд байгаа юм.


Тэрбээр 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн бөгөөд “Рио-2016” паралимпын анхны эрхийг авч байсан шилдэг тамирчин.



Холбоотой мэдээ