Дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-18 18:45:35
oyuka_hu@yahoo.com


Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг Д.Батлутын ивээл дор хэрэгжсэн “Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолт өвчнөөс аврах” аян амжилттай өндөрлөлөө. 

Цэцэрлэгийн насны хүүхдүүд, тэдний гэр бүлд дэлгэцийн донтолтын сөрөг нөлөөллийг таниулах улмаар зөв дадал бий болгох зорилгоор хэрэгжсэн уг аянд 37 цэцэрлэгийн 5000 хүүхэд хамрагджээ. 
Мөн аяны хүрээнд дэлгэцийн донтолт илрүүлэх судалгааг 383 хүүхэд, 2100 орчим эцэг, эхийн дунд явуулж 80 хувьд нь ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. Түүнчлэн өрх бүр гар утас, компьютер, таблет, зурагт зэргээс холдоход зориулсан “Гэр бүлийн дүрэм”-тэй болох уриалгыг дэвшүүлснээр 3000 айл дээрх дүрмийг зохиож гэр бүлийнхээ хүрээнд мөрдөж хэвшсэн талаар аяныг хэрэгжүүлэгчид онцлон ярилаа. 
Аяны хүрээнд “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгосон юм. 
Холбоотой мэдээ