Улаан талбайд болсон хоккейн тэмцээнд Путиний баг хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-12-26 10:14:53

МОСКВА. /vesti/. Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд шинэ жилийн баярын өмнөх Шөнийн хоккейн лигийн тэмцээн болжээ. Уг тэмцээнд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон бөгөөд түүний баг 8:5 онооны харьцаатай хожсон байна.


Ялагч багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, мөн алдартай хоккейчид байсан Сергей Федоров, Павел Буре, Алексей Касатонов, Валерий Каменский зэрэг хүмүүс тоглосон байна. Харин тэдний эсрэг бизнес эрхлэгч Геннадий Тимченко, Владимир Потаннин, Роман Ротенбрег, амбан захирагчид болох Андрей Воробьев болон Алексей Дюмин, хөгжимчин Игорь Бутман зэрэг хүмүүс тогложээ.


Өнгөрсөн жилийн тэмцээн 12 дугаар сарын 29-нд болсон бөгөөд Путиний баг 14:10 онооны харьцаатайгаар хожсон байна.


Шөнийн хоккейн лигийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцоотойгоор анх 2011 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгуулж байжээ. Уг тэмцээний зорилго нь сонирхогчдын хоккейг хөгжүүлэх юм.


Холбоотой мэдээ