Цагааннуурын боомт шинэ жилийн баяраар хоёр өдөр амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-26 14:30:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын хилийн боомт Шинэ жилийн баяраар хоёр хоног амарна гэж тус аймаг дахь Гаалийн газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, энэ 31-ний өдөр болон нэгдүгээр сарын 1-ний өдөр ажиллахгүй.

Учир нь ОХУ-д 12 дугаар сарын 31-ний өдөр бүх нийтээр амарна. Манай улсад нэгдүгээр сарын 1-ний өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байдаг.

Харин нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ