Токиогийн биржийн гол индекс 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /TASS/. Даваа гарагт Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Nikkei” гол индекс дээд үзүүлэлтэд хүрч өссөнөөр Азидаа томоохонд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн 2019 оны сүүлчийн арилжаа дуусжээ.
“Nikkei” индекс арилжаа дуусахад 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 23656.62 пункт болсон нь өнгөрсөн оны сүүлчийн арилжааны дүнтэй харьцуулахад 18 пунктээр өссөн үзүүлэлт ажээ. Харин арилжааны сүүлчийн өдөр хөрөнгө оруулагчид шинэ жилийн урт амралт эхлэхээс өмнө ашиг олохыг чармайсантай холбоотойгоор баасан гарагийн түвшинтэй харьцуулахад 181.1 пунктээр буурсан байна.