Ажил хаясны улмаас “Lufthansa” 170 гаруй нислэгээ цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /DW/. Онгоцны үйлчлэгч нар ажил хаясны улмаас Германы агаарын тээврийн “Lufthansa” компани өнөөдөр 170 гаруй нислэгээ цуцалжээ.
Ажил хаясны улмаас Германы дотоодын гол нислэгүүд цуцлагдсан байна. Мөн Кёльн, Бонн, Хамбург, Мюнхен, Штутгарт болон Дюссельдорф хотоос нислэг үйлдэхгүй. Онгоцны үйлчлэгч нарын ажил хаялт 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
“Lufthansa” компанийн удирдлагатай тарифын маргаан явуулах үеэр тус компанийн дөрвөн охин компанийн ажилтнууд урьд нь хэд хэдэн удаа анхааруулах ажил хаялт зарлаж байсан бол үндсэн компанийн ажилтнууд хоёр өдөр ажил хаяжээ. 11 дүгээр сарын эхээр нийт 1500 орчим нислэг цуцлагдсаны улмаас 200 мянга орчим зорчигч хохирсон байна.
Ажил хаялт зарлах болсны гол шалтгаан нь эртнээс үргэлж байгаа цалин хөлстэй холбоотой маргаан юм. Талууд Зул сарын баярын үеэр шийдэлд хүрэхийг оролдсон боловч хэлэлцээ бүтэлгүйтжээ.