Баярын өдрүүдэд 345 албан хаагч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-12-31 15:30:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай жижүүр томилон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ сарын 30, 31, нэгдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллах юм. Үүнээс гадна “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа аж.

МХЕГ-ын шуурхай жижүүр 51+263072,

НМХГ-ын шуурхай алба 7012-8012

Холбоотой мэдээ