Ажлын байрны дадлага, сургалтад сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-03 12:48:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр сүрьеэгийн тасгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг “Ажлын байрны дадлага, сургалт”-д хамруулсан байна.

Шинэ оны босгон дээр зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь хуваарийн дагуу явагдсан бөгөөд Улаанбаатар хот дахь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн тасаг, нэгжүүдэд хийж, туршлагаа хуваалцан ажилласнаараа үр дүнтэй ажил болдог аж. Сургалтад Сэлэнгэ аймгийн болон Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Хөтөл СДЭ-ийн Сүрьеэгийн тасгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдаж, сар гаруйн хугацаанд ажлын байрны дадлага сургалтад амжилттай хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлжээ. 

Холбоотой мэдээ