Норвегт нэгдүгээр сарын хамгийн дулаан өдөр тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-03 12:12:44

ОСЛО. /BBC/. Норвегийн баруун нутагт энэ сарын эхээр хэт халах ховор үзэгдэл тохиож, Сунндалсора тосгонд агаарын температур Цельсийн +19 хэм хүрчээ. Үүнийг өмнөх нэгдүгээр саруудын дундаж үзүүлэлттэй харьцуулахад 25 хэмээр өндөр байжээ.


Норвегт цаг уурын мэдээллийг бүртгэж эхэлснээс хойш нэг сард тохиосон хамгийн дулаан нэгдүгээр сарын өдөр энэ болсны зэрэгцээ Скандинавын орнуудад өвлийн улиралд /12-2 дугаар сард үргэлжилдэг/ бүртгэгдсэн хамгийн өндөр хэм болжээ. Ер бусын дулаан цаг уурыг зарим хүн таатайгаар хүлээн авсан бол зарим нь уур амьсгалын өөрчлөлтийн өөр нэгэн жишээ боллоо хэмээн үзжээ.


"Жилийн энэ үед хүмүүс ихэвчлэн цанаар гулгаж байдаг бол өнөөдөр хүмүүс богино ханцуйтай цамцтай гудамжаар алхаж байна" гэж Сунндалсора тосгоны нэгэн оршин суугч ярьжээ. Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын агаарын температурыг өмнөх онуудынхтай харьцуулахад мөн харьцангуй өндөр байжээ. 

Холбоотой мэдээ