Барилгын салбарын 90 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-20 17:49:01

Монгол Улсад барилгын салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд  тохиож байна. Дорноговь аймгийн барилгын салбарынхан түүхт ойг дөрөвдүгээр сарын  28-30-нд Сайншанд хотод тэмдэглэхээр боллоо.

Энэ үеэр барилгын мэргэжилтнүүд өрөгч, угсрагч, хавтанцар наагчийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорин өрсөлдөх бол барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн, “Барилга үйлдвэрлэл-2016” үзсэсгэлэн, орон нутгийн барилгын салбаруудын аж ахуй нэгжүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулах аж.

Дашрамд дурдахад Хөвсгөл аймгаас Барилга угсралтын конторыг Дорноговь аймгийн Сайншанд хотод 1962 онд нүүлгэн авчирснаар тус аймагт  барилгын салбарын тулгын чулууг тавьжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ