Дэлхий дахинаа мөргөлдөөний аюул учирч болзошгүйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-09 14:11:45

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Иран руу чиглэсэн үйлдэлтэй холбоотой хурцадмал байдал нь дэлхий дахинаа хагарал үүсгэж болзошгүй юм хэмээн Төрийн Думын олон улсын хэрэг эрхэлсэн хорооны орлогч дарга Алексей Чепа мэдэгджээ.  

 

“Нөхцөл байдал маш төвөгтэй байна. Өнөөдрийн үр дагаварт хүргэсэн АНУ-ын үйлдлээс бид бүс нутаг төдийгүй дэлхий дахинаа мөргөлдөөн үүсэж болзошгүй хурцадмал байдлыг харж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


"Талууд яриа хэлэлцээ  хийхгүй бол нөхцөл байдал маш ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм. Яриа хэлэлцээ хийх замаар, зөв ухаалаг шийдвэр гаргах нь энэхүү ноцтой мөргөлдөөнийг зогсооно” хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ