Аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 12:23:39

Булган аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа. Аймгийн сонгуулийн хороон даргаар АЗДТГазрын дарга Л.Батболд, нарийн бичгийн даргаар Булган сумын ЗДТГазрын дарга Д.Наранбаяр нар ажиллана. 

Гишүүдээр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  Д.Алтаншагай,  Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа,  БСГазрын Улсын бүртгэлийн хэлтсийн  дарга Ж.Ганболд,  СТСХэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэдэнлхам, Нийтлэг үйлчилгээний албаны дарга  Э.Нямдорж, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд, Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн нар томилогдсон байна.

Энэ жил УИХ-ын болон орон нутгийн сонгуультай. Харин энэ жилийн сонгуулийн онцлог нь УИХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг нэгэн зэрэг явуулна.

УИХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-н ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагт явагдах юм. 

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ