Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-13 12:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоо хоногийн арилжааны тойм мэдээгээр Монголын Хөрөнгийн биржид 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 42 компанийн 2.2 сая ширхэг хувьцааг 308.3 сая төгрөгөөр арилжив.

Энэ хугацаанд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсангүй.

Нэгдүгээр сарын 10-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.666.530.611.860 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19248.79 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ