ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-13 17:46:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болдог ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэж, 2020 онд ТОП-20 индексийн сагсыг дараах үнэт цааснууд бүрдүүлэхээр боллоо.

Үүнд, "Ард санхүүгийн нэгдэл", "Ард кредит ББСБ", "Хөвсгөл Алтан дуулга", "Ард даатгал", "АПУ", "Би Ди Сек ҮЦК", "Эрдэнэ ресурс девелопмент", "Говь", "Инвескор", "ЛэндМн", "Монгол базальт", "Монос хүнс", "МИК холдинг", "Мандал даатгал", "Монгол шуудан", "Шарын гол", "Сүү", "Тавантолгой", "Түмэн шувуут", "УИД" багтаж байна. 

2019 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсад багтаж байсан 13 компани хэвээр үлдэж, "Гутал", "Айтүүлс", "Хай Би Ойл", "Женко тур бюро", "Махимпекс", "Дархан нэхий", "Талх чихэр" ХК-иуд хасагдаж, шинээр “Ард кредит ББСБ”, “Инвескор ББСБ”, "Монос хүнс", "Түмэн шувуут", ''Шарын гол", "Улсын их дэлгүүр", "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"  ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна. 

Монголын Хөрөнгийн биржийн "Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай" журмын дагуу ТОП-20 индексийн сагсыг жилд 1 удаа шинэчлэн тооцоолдог. Уг журмын дагуу ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэж, 2020 онд ТОП-20 индексийн сагсыг ийнхүү бүрдүүлээд байна.

Өнгөрсөн хугацаанд ТОП-20-ын индекс 0.03 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг болоод байна. 


Холбоотой мэдээ