Дэлхийн банктай хамтран "Бичил бизнес" эрхлэгчдээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2020-01-13 21:04:07

Төв /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр ХААН банктай хамтран аймгийнхаа "Бичил бизнес" эрхлэгчдийн тогтвортой ажиллагааг хангах, шинээр ажлын байр бий болгох зорилгоор аймгийн ХХҮГ-аас 2020 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгохоор болжээ.

Бизнес эрхлэгчдийг дэмжих гарын авлагыг мөн сумдад файлаар хүргүүлсэн байна.

Сумдад хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дээрх мэдээллийг энэ сарын 13-17-ны хооронд хамтран ажиллах банкны төлөөлөгчөөр дамжуулан хүргэж, зээлийн өмнөх сургалтад хамруулах юм байна.

Холбоотой мэдээ