АИХ-ын депутатуудын намтрыг музейд байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-14 10:41:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын албанаас Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуульд тус аймгаас депутатаар сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын буланг аймгийн Музейд өнөөдөр нээлээ.

Уг ажлыг Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд депутатуудын түүх намтар, зургийн хамт байршууллаа.

Сануулж хэлэхэд, Ардын Их Хурлын 1990 оны сонгуулиар:

1.Ажханы Болат – Алтай сумын 72 дугаар тойргоос;

2.Огнооны Цэрэв – Алтанцөгц сумын 73 дугаар тойрог;

3.Күнтуганы Мизамхан – Баяннуур сумын 74 дүгээр тойрог;

4.Ядамын Хүрлээ – Буянт сумын 75 дугаар тойрог;

5.Жумабайн Жүнис – Булган сумын 76 дугаар тойрог;

6.Жапарханы Сейтмурат – Бугат сумын 77 дугаар тойрог;

7.Сейтханы Исхан – Дэлүүн сумын 78 дугаар тойрог;

8.Баглатын Зарыкхан – Сагсай сумын 80 дугаар тойрог;

9.Утханы Маулит – Толбо сумын 81 дүгээр тойрог;

10.Асханбайн Сарай – Улаанхус сумын 82 дугаар тойрог;

11.Хылышийн Хузкей – Цэнгэл сумын 83 дугаар тойрог;

12.Насырын Самат – Өлгий сумын 84 дүгээр тойрог

13.Кадырын Сайран – Өлгий сумын 85 дугаар тойрог;

14.Сартхожагийн Харжаубай – Өлгий сумын 86 дугаар тойрог;

15.Халийн Алип – Цагааннуур хорооны 87 дугаар тойргоос тус тус сонгогдож байжээ.

Тухайн сонгуулийн үр дүнгээр Хылышийн Хузкей АИХ-ын орлогч даргаар, Улаанбаатар хотын сонгуулийн дөрөвдүгээр тойргоос сонгогдсон Х.Зардыхан АИХ-аас байгуулсан Улсын Бага Хурлын орлогч даргаар, А.Болат, Н.Самат нар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллажээ.

Одоо дээрх 15 хүний долоо нь амьд сэрүүн байгаа бөгөөд Я.Хүрлээ, К.Сайран нар Улаанбаатар хотод, Ж.Жүнис, Ж.Сейтмурат, Н.Самат, Х.Алип нар Баян-Өлгий аймагт, С.Харжаубай, Б.Зарыкхан хоёр Казахстан Улсад аж төрж байгаа ажээ.

Холбоотой мэдээ