“Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г аймгийн Засаг даргад гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-14 20:49:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Их Хурлаас “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийг 2018 онд баталсны дагуу аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулжээ.

Уг төлөвлөгөөг өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Г.Ганболдод гардуулан өглөө. Энэ үеэр тэрбээр хэлэхдээ “Энэхүү төлөвлөгөөгөөр орон нутгаа тайван цагт болзошгүй аюулаас хамгаалах бэлтгэлийг хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бид бүхэнд оногдож байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Орон нутгийн төсөвт орон нутгийн хамгаалалтын сургалт зохион байгуулах, удирдлагын бэлэн байдлыг хангах зорилгоор 20 гаруй сая төгрөгийг нэмж тусгуулсан” гэв. Мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт байгууллага, албан тушаалтан оролцохыг сануулсан юм.

Төлөвлөгөгө хэрэгжүүлснээр орон нутагт удирдлага, бие бүрэлдэхүүний сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлж, онц болон дайны байдал үүссэн үед нутаг дэвсгэрийн зарчмаар орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нөхцөл боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ