Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-15 14:39:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Хацү башё аварга, арслан цолтнуудад нэлээд халгаатай байгаа бөгөөд 69, 71 дэх Их аваргууд тус бүр хоёр унаад байгаа юм.


Японы иргэн болсон 69 дэх Их аварга  Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс энэ башёг орхиж байгаагаа зарлалаа. Ингэснээр өнөөдөр Хакүхо аваргатай барилдах байсан Хокүтофүжи сул нэг даваа авч байгаа аж. Харин 71 дэх Их аварга Какүрю М.Ананд 1 даваа, 2 унаатай нэгдүгээр сарын башёг үргэлжлүүлж байна.


Хакүхо М.Даваажаргалын хувьд мэргэжлийн сумо бөхийн замналдаа 14 удаа башёг ийнхүү өнжих буюу дундаас нь орхисон бөгөөд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын башёд чигчий хуруугаа хугалсаны улмаас хоёр хоног өнжиж байв.

Холбоотой мэдээ