Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМАНИЛА. /Xinhua/.
Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ тэргүүн Масацүкү Асакава баасан гарагаас эхлэн үүрэгт
ажилдаа оржээ. Тэрбээр Филиппиний нийслэл Манила хотод төвтэй тус банкны 10
дахь тэргүүн болж байна.
М.Асакава энэ
сарын 16-нд албан тушаалаасаа огцорсон Такэхико Накаогийн халааг авж байгаа юм. "АХБ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэхээр болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг
бөгөөд цаашид 68 гишүүн оронтой нягт хамтран ажиллах болно" гэж М.Асакава
хэлжээ.
АХБ-ны
мэдээлснээр, М.Асакава Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад /OECD/ олон жил ажилласан бөгөөд 2011-2016 онд тус байгууллагын Санхүүгийн асуудал
хариуцсан хорооны тэргүүний албыг хашсан байна.