Өвс, тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан энэ сарын 20-нд боллоо.
Хуралдааны
хүрээнд орон нутгийн цаг агаарын төлөв байдал, мал аж ахуй болон төв суурин газрын
өвөлжилт, цаашид анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл солилцож, зохих
шийдвэрийг гаргалаа.
Ховд
аймгийн 17 сумын 91 багт 7800 гаруй малчин өрхийн 3 сая 83 мянган мал
өвөлжиж байна. Үүнээс Буянт, Дөргөн, Манхан,
Мянгад, Чандмань сумын 694 малчин өрхийн 292.8 мянган мал Хар-Ус нуурын улсын
тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжиж буй.
Сүүлийн
үед Хар-Ус
нуурын ус зайлж, тэлж хөлдсөнөөр малын идэш тэжээл, хэвтэр мууджээ. Цаашид
цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл, эрсдэл
үүсэхээс урьдчилан
сэргийлэх зорилгоор зарим
сумын
малчдад аймгийн
аюулгүйн нөөцөөс нийт 200 тн өвс, 30 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор
боллоо.
Мөн иргэдээс ирүүлсэн санал,
гомдлын дагуу Жаргалант сумын бүх орон сууцны дулаан хамгамж, шугам сүлжээтэй
холбоотой асуудалд хяналт
шалгалт хийх ажлын хэсэг байгуулахаар болсон юм.
Түүнчлэн “Бадамлах дөл” болон “Ховд”
дулааны станцын үйл ажиллагааны горимын
тохиргоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний нөөц бүрдүүлэх
зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгчээ.