Ахуйн зориулалтаар загас агнахгүй байхыг анхааруулав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-21 12:46:21

Увс /МОНЦАМЭ/. БОАЖ-ын Сайдын тушаалаар 2020 онд зөвхөн үйлдвэрлэийн зориулалтаар загасны тоо толгойг сийрэгжүүлэх, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор тус аймгийн Ачит нуураас 12 тн, Үүрэг нуураас 10 тн, Хяргас нуураас 20 мянган ширхэг загас агнах тоо хэмжээ, хязгаарыг тогтоож өгсөн байна.

Энэ хүрээнд аймгийн МХГ-аас Завхан сумын байгаль орчны тасаг болон Ханхөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаатай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хяргас нуурын бүс нутагт өнгөрсөн долоо хоногт хийсэн байна. Энэхүү шалгалтаар иргэд хууль бусаар загас агнаж худалдаалсан, худалдан авсан зөрчлүүдийг илрүүлж, холбогдох хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажилласан байна. Мөн тус нуурын орчмын малчид, ард иргэд, айл өрхүүдэд загас агнуурын хууль дүрмийг танилцуулсан яриа ухуулга хийжээ.

“Энэ онд иргэд зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар загас агнуур хийх боломжтой. Харин хууль бусаар загас агнуур хийж худалдах, худалдан авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн аймгийн МХГ-ын БОХ-ын Улсын байцаагч Б.Рина хэллээ.

Холбоотой мэдээ