Турк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-22 13:33:59
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар бүс нутгийн асуудлыг утсаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.


Талууд Хойд Африк болон бүс нутгийн нөхцөл байдал, тэр дундаа Ливийн асуудлыг зохицуулах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ