“One team” клубийн тамирчин Д.Батгэрэл Лас-Вегаст тулалдана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-23 12:09:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас-Вегас хотын Т-Мobile цэнгэлдэхэд 2020 оны гуравдугаар сарын 8-нд зохион байгуулах холимог тулааны UFC-248 дахь тэмцээнд “One team” клубийн тамирчин  Д.Батгэрэл тулалдана.


Тулааны урлагийн UFC холбооны ээлжит UFC-248 дахь тэмцээнд хүчээ сорих Д.Батгэрэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат бөгөөд “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубт харьяалагддаг.


Тэрбээр тахиа жингийн ээлжит тулаанаа өдгөө 40 настай Аргентины Гвидо Каннетитэй хийнэ. Гвидо Каннетигийн хувьд UFC-ийн замналдаа 12 тулаан хийж 8 ялж, 4 ялагдсан байна. Харин Д.Батгэрэлийн хувьд, 8 тулаан хийж 6 ялж, 2 удаа ялагджээ.

Холбоотой мэдээ