Дорнодоос Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-01-24 08:42:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын вирусний тохиолдол Манжуур хотод бүртгэгдсэн тул Дорнод аймгаар дамжин Манжуур явах зорчих хөдөлгөөнийг түр хааж, иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болсон тул иргэд тус чиглэлд аль болох явахгүй байх талаар АТҮТ-өөс санууллаа.

Нэгдүгээр сарын 23 буюу өчигдрийн байдлаар БНХАУ даяар тархаад буй 2019-n CoV коронавирусний халдвар авсан хүний тоо 570 гарч, 17 хүн нас барсан талаар “International Business Times” сонин мэдээллээ. Үүнээс Тайланд улсад хоёр, Япон, БНСУ,  АНУ-д тус бүр нэг, ОХУ-д 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Өчигдөр өглөөний 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусыг бүрэн зогсоогоод байгаа. АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ