Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын
тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны ажилчид Алтай Таван богдын
байгалийн цогцолбор газарт өвөлжиж байгаа ан амьтдад энэ сарын 21-23-ны
өдрүүдэд ажиглалт, хяналт шинжилгээ хийжээ.
Үүнд аргаль хонь, янгир ямаа нутагладаг Шивээт
хайрхан, Талдгийн их уул, Сонгинт зэрэг нутгуудыг хамруулж, ан амьтдад зориулан
давс, хужир тавьсан байна.
Одоогийн байдлаар дээрх нутгуудын 20 хувь нь цасан
бүрхүүлтэй, өндөр уулын бүсэд хунгарласан цасны зузаан 10-15 см, уулын энгэр,
цавчим хад асга бүхий хэсгээр 15-25 см, уул нуруудын хөндий хэсгээр 20-25 см цастай
байгаа аж. Харин уулын туурайтан ан амьтдын өвөлжилт гамшгийн хэмжээнд
хүрээгүй, хэвийн хэмжээнд байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.