Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-25 13:33:22

ЛОЗАННА. /TASS/. Залуучуудын өвлийн олимпын наадам албан ёсоор хаалтаа хийж байгаа тухай Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах зарлажээ. Тэмцээн Швейцарийн Лозанна хотод болсон юм.


Тэмцээнд ОХУ-ын шигшээ баг 10 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж түүхэндээ анх удаа түрүүлсэн байна. Харин Швейцарийн баг тамирчид 10 алт, 6 мөнгө, 8 хүрэл медалийн эзэн болж хоёрдугаар байранд орсон бол Япончууд 9 алт, 7 мөнгө, 1 хүрэл медальтайгаар гуравдугаар байрыг эзэлжээ.


1 дүгээр сарын 9-нөөс 22-ны хооронд Лозанна хотод болсон Залуучуудын өвлийн олимпын наадамд 79 улсын 14-18 насны тамирчид оролцож, 81 багц медалийн эзэн болжээ. ОХУ-ын шигшээ баг 29 медаль хүртсэнээр, дөрвөн жилийн өмнөх дээд амжилтаа эвдсэн байна. 2024 оны Залуучуудын өвлийн олимпын наадам 1 дүгээр сарын 19-нөөс 2 дугаар сарын 2-н хүртэл БНСУ-ын Канвондо мужид болох юм.



Холбоотой мэдээ