Арван аймагт дулааны станц барина

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-27 14:21:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд манай улсын 10 аймагт дулааны станц шинээр барина. 

Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймаг дулааны станц барьж, Сүхбаатар аймгийн дулааны станцын хүчин чадлыг өргөтгөх юм. 

Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг БНСУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх юм. Одоогийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил өрнөж байна. Дулааны станцуудыг барих ажил 5 дугаар сараас эхэлнэ. 


Баянхонгор, Архангай зэрэг аймагт станц барих газрыг шийдэж, цэвэр усны эх үүсвэр болон дулааны шугам барих ажлыг эхлүүлэхэд бэлэн байгааг Засаг дарга нар нь мэдэгдэж байна. Аймгуудад дулааны станц баригдсанаар одоо дулаан үйлдвэрлэж буй ААН-үүд дулаан түгээх нэгдсэн төв болж, аймгууд дулаанаар найдвартай бүрэн хангагдах юм. 


Холбоотой мэдээ