Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-28 16:43:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарч байгаа ч томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тус аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 13,1 хувь, түргэн тусламжийн дуудлагын 42,1 хэвтэн эмчлүүлэгчдийн 33,5 хувийг эзэлж байна. 

Тиймээс аймгийн ЭМГ-ын даргын 01 дүгээр сарын 13-ны А/03 тоот томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын үйл ажиллагааг эрчимжүүлэх тушаалын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, харьяа багийн өрхүүдэд гэрийн эргэлтийг тогтмол хийж байна.

Мөн гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ