БНАСАУ, БНХАУ хоорондын нислэг, төмөр замын хөдөлгөөнийг түр зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПЁНЬЯН. /Kyodo/. БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан БНАСАУ хоёр улс хоорондын бүх нислэг, төмөр замын хөдөлгөөнийг баасан гарагаас эхлэн түр зогсоохоор болсон талаар БНАСАУ-д суугаа Их Британийн Элчин сайд Колин Крукс пүрэв гарагт мэдэгджээ.
“БНАСАУ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс БНАСАУ-БНХАУ-ын хооронд үйлддэг нислэг болон төмөр замын хөдөлгөөнөө нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хязгаарлахаа мэдэгдлээ” гэж К.Крукс “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Холбоотой мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал бараалхлаа
7 минут
ДОРНОД: Буйр нуур, Халх голын сав газрын агаарын хэм 2050 он гэхэд 0.9-2.8 градусаар нэмэгдэнэ
9 цаг
Улаанбаатар