Оюуны бүтээлийн есөн гайхамшгийг тодруулна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-03 18:03:00

Архангай /МОНЦАМЭ/. “Архангай судлал-инновацийн төв”-өөс санаачлан “Архангайн амьдрал” сонинтой хамтран аймгийн оюуны бүтээлийн есөн гайхамшгийг тодруулах гэж байна. Хамгийн их санал авсан бүтээлийг ирэх 3-р сард шалгаруулан зарлаж, цаашид алдаршуулан сурталчлах, аймаг, улсын болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулах ажээ.

Оюуны бүтээлийн есөн гайхамшигт нийт 13 бүтээлийг сонинд нийтэлж, танилцуулсан байна. Үүнээс дурдвал, Халхын Зая бандид Сунтарын Лувсанпэрэнлэйн “Утгын 35 чимгийн үлгэр өгүүлэхүй урнаа эсэруагийн хүүгийн баяссан эгшиг” тэргүүтэй бүтээлүүд, Дандар маарамбын анагаах ухааны бүтээлүүд, физикч Баатарын Чадраагийн “Лямбда-Этта” эгэл бөөмсийг дэлхийд анх удаа олж ажигласан нээлт, Төрийн шагналт, УГЗ, уран барималч Сономын Чоймболын Д.Сүхбаатарын хөшөөний эх загвар зэрэг 13 оюуны бүтээлийг жагсаажээ.  

Холбоотой мэдээ