Ландфиллийн ажлыг гурав дахь удаагаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 08:58:34

Булган аймаг хог хаягдлаа цэвэрлэж булах  ландфиллийн ажлыг  3 дахь удаагаа хийхээр бэлтгэлээ базааж эхлээд байна.  Ачуут, Зүүн түрүүний голын нийлсэн төгсгөл хэсэг дэх хур хогийг шууж, булж цэгцлэхээр төлөвлөгөө гаргалаа.

Өмнөх ландфиллийн ажлыг “Булган Азза” ХХК 160–аад сая төгрөгөөр хийсэн. Энэ удаагийнхад байгаль хамгаалах сангаас 25 сая төгрөгийг төсөвлөн олгохоор болсон нь хаанаа ч хүрэхгүй байгаа тул ард иргэдийн оролцоотой хийхээр тооцоолж байгаа ажээ.

Булган сумын 6 баг тус бүрээс 2 иргэнийг өдрийн 24 мянгаар цалинжуулан 10 өдөр ажиллуулна. Ландфилл хийх газар аймгийн төвөөс 6 км зайтай тул ажиллах хүмүүсийг өглөө оройд автобусаар зөөж, өдрийн хоолыг тэнд нь хийж өгөх зэрэг зардлуудыг тооцохоор төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байгаа юм байна.

Булган сумын Хот тохижилт үйлчилгээний хэлтсийн самосвол, ковшыг энэхүү ажилд ажиллуулна.

                                                                                                                            П.Батням

Холбоотой мэдээ