Цагаан идээний үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-05 16:22:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт цагаан идээний үнэ нэмэгдсэн байна. Оны өмнө 10-р сард сүүн хурууд 15000 төгрөг байсан бол өнөөдөр 18000 болж, 14000 төгрөгийн үнэтэй байсан шар тос 16000 төгрөг, 13000-14000 төгрөгийн үнэтэй ширгээмэл ааруул 15000 төгрөг, 10000-ын цөрөм 12000, аарц 3500 төгрөг болж тус тус нэмэгдсэн байна.

“Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн цагааны идээний лангуунуудаас сар шинэ дөхөж буйтай холбоотойгоор тавгийн идээний ааруул болон бусад хэрэглэгдэх идээний үнийг судлахад өрөм, мэхээртэй тос 12000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн сүүн хуруудаар хийсэн тавгийн идээний 25 ширхэгтэй, дагалдах жижиг ааруул болон гурван хос суурь ааруултайгаа иж бүрдэл 250000-270000 төгрөгийн үнэтэй байна. Харин есөн ширхэгтэй иж бүрдэл нь 90000 төгрөг гэв.

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор орон даяар олон нийтийн үйл ажиллагааг хориглосон. Энэ үүднээс Архангай аймагт сар шинийн өмнө болдог “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй ажээ. 

Холбоотой мэдээ