АРХАНГАЙ: Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах төслийн оролцогч талуудын уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл Архангай аймгийн Ихтамир, Булган, Цэнхэр, Чулуут, Өвөрхангай аймгийн 2 сум, Баянхонгор аймгийн 2 сум нийт 8 суманд хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Архангай аймагт оролцогч талуудын уулзалтыг энэ сарын 6-аас 8-нд зохион байгууллаа.
Уулзалтад аймаг, сум,
багийн Засаг дарга болон сумын ИТХ-ын Төлөөлөгчид, малчид,
бэлчээр ашиглагчдын холбоо, ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцсон юм.
Энэ
үеэр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн танилцуулга, орон нутгийн зохицуулагчдыг сонгон шалгаруулах, харилцан
ойлголцлын санамж бичгийн санал авах,
төслийн суурь үзүүлэлтүүд, тусгай хамгаалалттай газар нутгууд, түүний эзэмшлийн
талаар хэлэлцэх, нутгийн иргэдийг түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн
бүлэг, нөхөрлөлүүдийн өнөөгийн байдал зэрэг асуудлуудын талаар оролцогч талууд
ярилцсан байна.
2025-2030 онд
хэрэгжүүлэх энэхүү төсөл нь нийт 29932 ам дөрвөлжин метр талбайг хамрах бөгөөд газар нутгийг нөхөн сэргээх, биологийн олон янз
байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих зэрэг үйл ажиллагааг зохион
байгуулах юм.
Уг
төслийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/
Даян дэлхийн байгаль орчны сан /GEF/-гийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө
аж ахуйн байгууллага /FAO/ болон Байгаль орчин, уур амьсгалын
өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.