Ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн дийлэнх нь 25-44 насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-06 14:29:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд 1226 иргэн ажил хайгчаар бүртгүүлжээ. Үүний 696 нь эмэгтэй, 502 нь эрэгтэй, 28 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бүртгүүлсэн иргэдээс 25-44 насныхан дийлэнх хувийг эзэлж байна.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 2769 ажлын байр бий болсноос 2306 нь байнгын, 463 нь түр ажлын байранд оржээ. Мөн 1401 буюу 50.6 хувь нь шинээр бий болсон ажлын байр юм.

Мөн аймгийн ХХҮГ-ын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд 2170 иргэн хамрагджээ. Үүнээс 1330 гаруй нь эмэгтэйчүүд,  хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн хамрагдсан байна.  

Холбоотой мэдээ