Алслагдсан багийн иргэдэд шинээр гарсан хуулийн талаар мэдээлэл хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газраас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.
Төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинээр гарсан, болон шинэчлэн батлагдсан хуулийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч ажиллалаа. Энэхүү нээлттэй хаалганы өдөрт нийт 70 гаруй албан хаагчид хамрагдаж сонирхсон асуултад хариулт авсан байна. Иргэд үүнд ам сайтай байна. Алслагдсан хөдөөгийн багийн иргэдэд ирэх 6 сард ажиллахаар төлөвлөж байна гэж сумын ЗДТГ – ын мэргэжилтэн С.Гантуяа мэдээллээ.
Аймгийн төвөөс нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээ зохион байгуулдаг байснаас биш яг сумынхаа хүрээнд бие даан хийж байгаагүй юм байна.
П.Батням