Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-11 09:59:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 7-нд Кубын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Анаянси Родригес Камехотай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардууллаа.


Уулзалтаар талууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, энэхүү хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх, өнөөгийн боломж, бололцоог бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлжээ. Түүнчлэн 2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцсон байна .

Холбоотой мэдээ